ЭРДЭНИЙН ЭРЭЛ

Геологи, Геофизикийн хайгуул, Өрөмдлөг, Хангалт үйлчилгээ

КОМПАНИЙН ТУХАЙ

  • Эрдэнийн Эрэл компани 2005 онд үүсгэн байгуулагдснаас хойш ашигт малтмалын хайгуулын салбарт олон жил амжилттай ажиллаж байна. Геологи, геохими, геофизикийн цогц судалгаа болон өрөмдөг зэрэг хайгуулын бүхэл үе шатны ажлуудыг олон улсын стандартын дагуу барууны системийг бүрэн эзэмшсэн мэргэшсэн багаараа чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.

ЭРДЭНИЙН ЭРЭЛ

Эрдэнийн Эрэл компанид АНУ-ын мэргэшсэн нэг геологч, Монгол улсын зөвлөх геофизикч инженер, мэргэшсэн геофизикч, мөн Япон болон Нидерланд улсад геологийн шинжлэх ухааны магистрийн зэрэг хамгаалсан, АНУ, Канад, Бразил, Австрали улсуудын томоохон хайгуулын компануудад ажиллаж туршлага хуримтлуулсан геологчид, мэргэжилтнүүд ажиллаж байна.

зургийн цомог

ӨРӨМДЛӨГ

Манай компани 2008 оноос өрөмдлөгийн ажил гүйцэтгэж эхэлсэн ба инженер техникийн мэргэшсэн боловсон хүчинтэй, уул уурхайн өрөмдлөг үйлчилгээний салбарт тэргүүлэгч компани юм. Бид дараах төрлийн ашигт малтмалын ордын хайгуулд өрөмлөг хийж байсан туршлагатай порфирын төрлийн зэс-молибдений орд, алт, мөнгө, нүүрс болон шатдаг занар. Мөн усан цахилгаан станцын далангийн суурь үнэлгээний өрөмдлөгийн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн.

ГЕОЛОГИ-ХАЙГУУЛ

  • Геологийн ерөнхий эрэл, зураглал, нарийвчилсан эрлийн судалгаа хийж хэтийн төлөв бүхий талбай ялгах
  • Геохимийн дээжлэлт, боловсруулалт (ioGAS & Vertical mapper)
  • Хувирал, болон литологи ялгах зорилгоор агаар сансрын зургийн (multi & hyperspectral) боловсруулалт хийх (ENVI & Erdas)
  •  
ҮЙЛ АЖИЛЛАГАА

БИД ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР
МЭРГЭШСЭН

Ашигт малтмалын хайгуул

30+ туршлага

Өрөмдлөг

2008 оноос өрөмдлөгийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн

Геофизикийн судалгаа

20 гаруй жилийн туршлага дээр суурилсан

Логистик

Баазын 50-80 иж бүрэн гэр 

Төсөл

100+ 

Чадамж

Бид 1000 метрийн гүнээс мэдээлэл цуглуулж чадна

50-80

Хээрийн хайгуулын кемпд 50-80 иж бүрэн гэр багтдаг

100

Япон, Америк, Орос улсад үйлдвэрлэсэн хүнд даацын машин.

КЕМП ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Кемп зохион байгуулалт, үйлчилгээ хангамжийн баг өмнө нь хэд хэдэн кемп зохион байгуулж байсан туршлагатай ба геологи-хайгуулын явуулын болон суурин тохилог хээрийн ангийг зохион байгуулж, иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна.
  • Хээрийн анги нь иж бүрэн 50-80 гэр сууц, зөөврийн сууцанд тохижуулсан ариун цэврийн байгууламж, болон нийтийн хоолны гал тогоо түүнтэй холбоотой бүхий л техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
  • Япон, Америк, болон ОХУ-д үйлдвэрлэгдсэн туулах чадвар өндөртэй суудлын автомашин болон хүнд даацын ачааны машинаар үйлчилгээ үзүүлж байна.
Scroll to Top