ӨРӨМДЛӨГ

ӨРӨМДЛӨГ

Амжилттай хэрэгжсэн төслүүд

  • 2017-2022 онуудад Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших Алтан Цагаан Овоо эпитермаль төрлийн алт-холимог металлын үндсэн ордын нөөц ахиулах хайгуулын өрөмдлөгийн ажлыг барууны стандартад нийцүүлэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн
  • Эрдэнэтийн порфирын төрлийн зэс-молибдений хүдэржилтийн дүүрэгт хайгуулын өрөмдлөгийн ажил
  • Япон-Монголын засгийн газар хоорондын хамтарсан Зүүн говийн нүүрсний хайгуулын төслийн хүрээнд Хөөтийн нүүрсний ордод хийгдсэн өрөмдлөгийн ажил
  • Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хийгдсэн Төгрөгийн нүүрсний ордын хайгуул
  • Дорноговь аймгийн Хатан-булаг суманд Алтан худаг алт-мөнгөний үндсэн ордод хийгдсэн хайгуулын өрөмдлөг
  • SRK Consultant компаний захиалгаар Бороогийн алтны ордын дүүрэгт байрлах Хавчуу төслийн талбайд алтны үндсэн ордын хайгуул
  • Ховд аймгийн Чандмань сумын нутаг дахь Бумбат зэс-полиметаллын төслийн талбайд хийгдсэн хайгуулын өрөмдлөг
  • Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт нүүрсний хайгуул
  • Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт Хан Уул алтны үндсэн ордын хайгуул
  • Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд Дэлгэрэх Цагаан эпитермаль төрлийн алтны үндсэн ордын хайгуул
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт Тал булагийн нүүрсний хайгуул
  • Дорноговь аймгийн Хөвсгөл суманд Цагаан чулуутын алтны үндсэн ордын хайгуул
  • Дорноговь аймгийн Хатан булаг сумын нутагт Элгэн уул алтны үндсэн ордын хайгуул
  • Булган аймгийн Сэлэнгэ сумын Эгийн голын усан цахилгаан станцын далангийн суурь үнэлгээ
  • Дорнод аймгийн Сэргэлэн, Цагаан-Овоо сумдын нутагт БХГ Баянтүмэн-XVII шатдаг занарын төслийн хайгуулын өрөмдлөг

Өрөмдлөг

Манай компани 2008 оноос өрөмдлөгийн ажил гүйцэтгэж эхэлсэн ба инженер техникийн мэргэшсэн боловсон хүчинтэй, уул уурхайн өрөмдлөг үйлчилгээний салбарт тэргүүлэгч компани юм. Бид дараах төрлийн ашигт малтмалын ордын хайгуулд өрөмлөг хийж байсан туршлагатай: порфирын төрлийн зэс-молибдений орд, алт, мөнгө, нүүрс болон шатдаг занар. Мөн усан цахилгаан станцын далангийн суурь үнэлгээний өрөмдлөгийн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн.

Бид жилийн дөрвөн улиралд (-35°C-аас +40°C)  ажиллах боломжтой, өндөр хүчин чадал бүхий дөрвөн ширхэг Sandvik DE710 загварын өрөм, Cortech CSD-1800 загварын нэг өрөм, нийт өрөмдлөгийн 5 машин, мөн өрмийн авто тээвэрт ашиглах тусгай зориулалт бүхий ОХУ-ын туулах чадвар өндөртэй, УРАЛ-375, ЗИЛ-131 автомашинууд ашиглан хайгуулын өрөмдлөгийн ажлыг хурдан шуурхай, найдвартай, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.

Scroll to Top