ГЕОЛОГИ-ХАЙГУУЛ

ГЕОЛОГИ

Ашигт малтмалын хайгуул

  • Ордын хүдрийн биет болон геологийн 3D загварчлал (Leapfrog & Micromine)
  • Нөөцийн тооцоог урьдчилсан байдлаар гаргах (Micromine)
  • NI 43-101 стандартаар хайгуулын ажлын тайлан бичих
  • Геологийн ерөнхий эрэл, зураглал, нарийвчилсан эрлийн судалгаа хийж хэтийн төлөв бүхий талбай ялгах
  • Геохимийн дээжлэлт, боловсруулалт (ioGAS & Vertical mapper)
  • Хувирал, болон литологи ялгах зорилгоор агаар сансрын зургийн (multi & hyperspectral) боловсруулалт хийх (ENVI & Erdas)
  • Өрөмдлөг болон геохимийн нэгдсэн, найдвартай цогц өгөгдлийн сан бүрдүүлэх (Geobank)
  • Орд, хэтийн төлөв бүхий талбайн төрөлд тохирсон чанарын хяналтын дээжүүдийг (QAQC) ашиглан лабораторийн шинжилгээ үнэт бодит байгаа эсэхийг хянах, нягтлах, QAQC тайлан гаргах
  • Цооног төлөвлөлт, керний геологи, геотехникийн бичиглэл, дээжлэлт
  • Цооногийн core orientation судалгаа (хурдас чулуулаг, хагарал ан цавшил, хүдрийн биет, судлын байрлалын элементүүдийг тодорхойлох)

Амжилттай хэрэгжсэн Төлсүүд

Эрдэнийн Эрэл компани 2017 оноос одоог хүртэл Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол улсын тэргүүлэх алт үйлдвэрлэгч Steppe Gold компанийн хайгуулын ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших эпитермаль төрлийн АТО Алт-Мөнгө-холимог металлын орд, мөн Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутагт орших Уудам хөндий алтны төслүүд дээр геологи, геофизик болон өрөмдлөгийн ажлуудыг чанарын өндөр түвшинд амжилттай гүйцэтгэж байна. Мөн дээрх төслүүдийн өрөмдлөгийн болон геохимийн дээжүүдийн өгөгдлийн санг Geobank програм дээр үүсгэж, найдвартай баталгаатай нэгдсэн өгөгдлөөр ханган ажиллаж байна.

Мөн сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн сонирхолыг ихээр татаж буй литийн (brine-type) хайгуулыг Монгол улсад анхлан хийж буй, Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Ion Energy компаний хайгуулын ажлыг хариуцан ажиллаж байна.

Амжилттай хэрэгжсэн төслүүд

Төсөл 1

Манай компани 2006- 2009 оны хооронд АНУ-ын зэсийн хамгийн том олборлогч, үйлдвэрлэгч болох Freeport McMoRan Copper and Gold компаний Монгол улс дахь үндсэн гүйцэтгэгчээр ажилласан. Уг ажлын хүрээнд Эрдэнэт Уулын Үйлдвэрийн эзэмшлийн хайгуулын 5 лиценз дээр Freeport-н хөрөнгөөр хамтарсан хайгуулын ажил явуулахад чухал үүрэгтэй оролцсон.  

Төсөл 2

Эрдэнийн Эрэл компани 2007-2008 онуудад Эрдэнэтийн зэсийн порфирын хүдэржилтийн дүүрэгт хамаарагдах Орвон уул, Шанд болон Ар булагийн эрлийн хэсгүүд дээр 1:50,000 масштабын геологийн зураглал, геохимийн сорьцлолтын ажил, 300 тууш км цахилгаан хайгуулын шугамчлалын ажлыг гүйцэтгэж үнэлгээ дүгнэлт өгсөн. Нийтдээ хайгуулын 7 цооног, 2026 тууш метер өрөмдлөгийн ажлыг гүйцэтгүүлсэн ба үүнээс Шандын илрэл дээр өрөмдсөн PDWRC 0705 дугаартай цооногт 688м @ 0.28% Cu агуулга бүхий хүдэржилт тогтоогдсон. Уг цооног нь Шандын эрлийн тайбай дээр цаашид хайгуулын ажил явуулж, нөөц тогтооход түлхэц болсон.

Төсөл 3

АНУ, Канад, Австрали, Япон болон Солонгос улсад бүртгэлтэй компаниудын геологи-хайгуулын ажлыг гэрээгээр гүйцэтгэж ирсэн.

Хамтран ажилласан компаниуд

Хамтран ажилласан компаниудаас дурьдвал Steppe Gold, Ion Energy, Aranjin Resources (Canada), Erdenet Mining Corporation (Mongolia), Xanadu Mines (Australia), Dia Consulting (Japan), Altan Rio (Australia), Erdene Resources (Canada), Freeport McMoran Copper and Gold (USA), Samtan Mores (Korea), East Asia Minerals (Canada), Zonge Enjeenering and Research Organization, Inc (USA), Cameco Mongolia (Canada), Hunnu Coal (Australia), Voyager Gold (Australia), Haranga Resources (Australia), Grand Montana (Hong Kong, China), Petro Matad (England), Capcorp Mongolia (Mongolia), Rio Tinto (England).

Scroll to Top